COVID-19

Шанхай зургадугаар сарын 1-нээс хэвийн амьдралдаа эргэн орохоор төлөвлөж байна

Зургадугаар сарын 1-нээс эхлэн Шанхай хотын хөл хориог өргөн хүрээнд нээж, хэвийн амьдралыг сэргээхээр төлөвлөсөн тухай хотын орлогч дарга Зонг Мин даваа гарагт мэдэгдэв.

Шанхай хотын 25 сая орчим оршин суугчид зургаан долоо хоногоос илүү хугацаанд хөл хорионд байгаа юм.

Одоогоор хотын 16 дүүргийн 15-д нь хорио цээрийн бүсээс гадуурх халдварын тархалтыг зогсоосон байна.

Шанхайн албаныхан тархалтыг хяналтандаа авсан хэдий ч халдварын дахин сэргэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор тавдугаар сарын 21 хүртэл ковидын зарим хязгаарлалтыг цуцлахгүй гэв.

COVID-19 outbreak in Shanghai

Хот дотоодын нислэг, төмөр замын үйлчилгээг аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд даваа гарагаас эхлэн супермаркет, хүнсний дэлгүүр, эмийн сангуудыг дахин нээж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet