ТЕХНОЛОГИ

Илон Маск 44 тэрбум долларын хэлэлцээрээ түр зогсоожээ

Илон Маск платформ дээрх хуурамч эсвэл спам бүртгэлтэй холбоотой асуудлын улмаас “Twitter”-ийг худалдаж авах 44 тэрбум долларын хэлэлцээрээ түр зогсоожээ.

Тэрээр “спам/хуурамч бүртгэл нийт хэрэглэгчдийн таваас бага хувийг эзэлдэг гэсэн тооцоог батлах” баримтыг хүлээж байгаагаа “Twitter”-ээр мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дараа “Twitter”-ийн хувьцаа зах зээлийн өмнөх арилжаагаар 25 хувиар буурчээ.

Өмнө нь Маск платформыг хуурамч бүртгэлүүдээс цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан.

“Twitter” компанийн мэдээлснээр энэ оны эхний гурван сарын хугацаанд өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тав хүрэхгүй хувийг хуурамч хаяг эзэлдэг гэж хоёр долоо хоног гаруйн өмнө мэдэгдэж байв.

Гэсэн ч тус компани хуурамч бүртгэлийн тоо бодит тооноос өндөр байж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд “Бид хуурамч бүртгэлийн нийт тоог тооцоолох чадвараа сайжруулахыг байнга эрэлхийлсээр байна” гэж мэдэгдсэн юм.

Одоогоор Маск компанийн гаргасан тоог судалж байгаа аж.

Гэрээний нөхцөлийн дагуу хэрэв аль нэг тал хэлэлцээрээс гарвал нөгөө талдаа нэг тэрбум доллар төлөх ёстой байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet