ДЭЛХИЙН МЭДЭЭ

Япон улс Орос руу өндөр технологийн тоног төхөөрөмж экспортлохыг хориглов

Япон улс Орос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүн, технологийн жагсаалтыг өргөжүүлж байгаа тухай Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам баасан гарагт мэдэгдэв.

Японы засгийн газар уг хоригийг аль хэдийн баталсан бөгөөд тавдугаар сарын 20-ноос эхлэн хэрэгжих юм.

Хоригт шинээр “3D” принтер, квант тооцоолох төхөөрөмж, электрон болон атомын хүчний микроскоп, газрын тос боловсруулах катализатор зэрэг 14 шинэ зүйлийг оруулсан байна.

Үүнээс өмнө Япон улс Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авсан. Оросын эрх баригчид, албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавьснаас гадна хагас дамжуулагч, далай тэнгис, нисэхийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл, цэргийн бүтээгдэхүүн, тэр дундаа зэвсэг, программ хангамж, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж зэрэг 300 гаруй зүйлийн бараа бүтээгдэхүүн, технологийг экспортлохыг хориглосон. Түүнчлэн “Открытие банк”, “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Россия банк”, “Промсвязбанк”, “VEB.RF” зэрэг банкнуудын хөрөнгийг битүүмжилжээ.

Мөн Япон улс Орос, Беларусь, Донецк, Луганск зэрэг улсын 700 гаруй иргэн, Оросын 200 гаруй компани, байгууллагыг хар жагсаалтад оруулаад байна.

Эх сурвалж: Tass

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet