“Багш” картын хэрэглэгч АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэл төлөхгүй
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд талууд өнөөдөр санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ. “БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй.

Багш картын үйлчилгээгээр:
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах
- Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
- Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах
- АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй
- Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна.

Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу:
- Сургуулийн өмнөх боловсрол
- Ерөнхий боловсрол
- Мэргэжлийн боловсрол
- Дээд боловсрол
- Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид хамрагдах боломжтой.
Санамж бичиг байгуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хаан банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал Б.Баянбат, Төрийн банкны дэд захирал А.Ганбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, Хасбанкны иргэдийн банкны газрын захирал Ц.Ганболд, Богд банкны бизнес банк хариуцсан дэд захирал М.Алтанбагана нар оролцлоо.

Нямаа
2022-05-13
Багш карт үнэтэй бол үнэтэй юу?
Мөнхнасан
2022-05-16
Картын лавоагаа
Altaa
2022-05-15
Bayrlalaa golomt bank songnoo
H
2022-05-16
Bagsh nariin tsaling nemeh ni zov
Mon bagsh nariin shaardlagiig dagaad nemeh heregtei
Suuliin uyd yu yugaa ch medehgui suragchdad ym zaaj ogj chadahgui bagsh nar mash olon bga
Mongoliin bolovsroliin system uneheer dooguur baigaa ni bagsh nartai holbootoishuu
Zarim bagsh nar bol yaj yvaad bagsh bolson ym gemeer l bdgiig bugd medej bga
Bagsh bol chigluulegch suragchid oorsdoo erel haiguul hiih heregtei gsn ugeer am tagaldag ene ug unen ch gelee bagsh nar hicheelee chanartai zaadag baih heregtei shu zugeer l neg suviner shig l heden ymnuud bdg.
Зочин
2022-05-16
Багш нар гэж яасан давуу эрхтэй хүмүүс вэ бүгд л ижил амьдарч ажиллаж нэг ижил нийгэмд яваа шүү хамгийн их хахуулд автсан газар бол яг үнэндээ сургууль л бдаг шдээ
Baanchigmaa
2022-05-16
Ugaasaa hamgiin ih hahuul awdag hvmvvs bvgd ijil amdarch bna bvgdeer bankin shimtgelgvi bol yasii