ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын цэргийн холбогдсон дайны гэмт хэргийн анхны шүүх хурал өнөөдөр болно

Украинд зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон Оросын цэргийн шүүх хурал өнөөдөр болох бөгөөд энэ нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш шүүхэд шилжсэн анхны дайны гэмт хэрэг юм.

Хоёрдугаар сарын 28-нд Украины зүүн хойд хэсэгт орших Сумы мужийн Чупахивка тосгонд 62 настай эрэгтэйн толгой руу буудан хөнөөсөн хэрэгт Кантемировская танкийн дивизийн командлагч 21 настай Вадим Шишимарин буруутгагдаж байна. Одоо тэрээр Украинд цагдан хоригдож байгаа юм.

Украины эрүүгийн хуулийн хэсэгт заасан дайны гэмт хэргийн тухай заалтын дагуу түүнд 10-15 жил эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй.

Одоогоор Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктовагийн ахалж буй баг Оросын цэргүүд болон засгийн газрын албан тушаалтнууд зэрэг 600 гаруй сэжигтний холбогдсон 10,700 гаруй дайны гэмт хэргийг шалгаж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Киевийн ойролцоох Броварскийн тосгоны байшин руу нэвтэрч, нэг хүний амийг хөнөөж, улмаар эхнэрийг нь удаа дараа хүчирхийлж, насанд хүрээгүй хүүхдийг нь зэвсгээр айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж буй Оросын цэрэг Михаил Романовын шүүх хурал ойрын өдрүүдэд болох төлөвтэй байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet