Live
НИЙГЭМ

Б.ГАНЗОРИГ: “Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл” реформ зохион байгуулна

Ажилчдын холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ажилчдын хөгжлийн холбоо болон Монголын хөдөлмөрийн нэгдсэн холбоо  хамтран  “Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл” реформ болон “Монголын ажиллах хүч -2050” төслийн  талаар мэдээлэл хүргэсэн юм.

Өмнөх жилүүдэд 30 мянга гаруй ирэн идэвхтэй  ажил хайдаг байсан бол энэ жил 14 мянга болж буурсан судалгаа гарчээ. Энэ  талаар  Ажилчдын холбооны тэргүүн Б.Ганзориг “Ажил хийх сонирхолтой залуучууд багассан. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь цалингийн асуудал юм. Тиймээс  бид хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл реформ хийх ёстой юм байна гэж үзсэн. Мөн цалингийн үнэлгээний хэмжээг тогтвортой, бодит болгох үүднээс “Монголын ажиллах хүч -2050” төслийг  эхлүүлж байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ нь Монгол Улсын бүтээн байгуулалтанд  мэргэжлийн холбоодууд болон жилд дунджаар 85 мянган гаруй иргэн оролцдог гэсэн судалгаа гаргасан. Хөдөлмөрийн зах зээлд барилга гэлтгүй бүх салбар 30 жил хаягдчихсан байдалтай байгаа. Нийгмийн, эрүүл мэндийн даатгал төлдөггүй,  ажлын явцад эрүүл мэндээрээ хохироход хариуцах газар байдаггүй” гэсэн юм. Тиймээс иргэдийн үзэл бодол тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх реформыг энэ сарын 25-нд зохион байгуулах аж.  Тус реформд Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгал,  ажил олгогчдын холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар гэсэн холбогдох 10 байгууллага оролцоно.

Энэ үеэр  Монголын хөдөлмөрийн биржийн холбооны Олон нийттэй харилцах албаны  гишүүн  Г.Отгонцэцэг ” Монгол Улсын хэмжээнд идэвхтэй  үйл ажиллагаа явуулж байгаа  76 хөдөлмөрийн бирж байна. Үүнээс  орон нутагт 12, нийслэлд 64 ажилладаг.  Хөдөлмөрийн бирж нь  ажил хйагч иргэддээ  мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч  ажлын байранд үнэ төлбөргүй  ажлыг  цахим болон биечлэн уулзах хэлбэрээр хийдэг” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet