ДЭЛХИЙН МЭДЭЭ

Манай галактикийн төвд орших асар том хар нүхний анхны зураг ил боллоо

Манай галактикийн төвд орших асар том хар нүхний анхны зургийг эрдэмтэд ил болголоо. Энэхүү хар нүхийг “Sagittarius A*” товчоор “Sgr A*” гэж нэрлэдэг ба уг биет нь манай нарнаас дөрвөн сая дахин их жинтэй, ойролцоогоор 60 сая км өргөнтэй юм.

Хар нүхний төв хэсэг харагдахгүй боловч эргэн тойрондох хий нь асар их таталцлын хүчний улмаас хуйларч, хэт халж, улмаар гэрэл цацруулдаг байна.

Асар том хар нүх нь дэлхийгээс 26,000 гэрлийн жилийн зайд байдаг тул бидэнд ямар ч аюул учрах боломжгүй.

Уг зургийг “Event Horizon Telescope” (EHT) нэртэй олон улсын баг боловсруулжээ.

Энэ баг 2019 онд “Messier 87” буюу “M87” хэмээх өөр нэгэн галактикийн зүрхэнд орших аварга том хар нүхний зургийг нийтэлж байсан юм. Тэр биет манай нарнаас 6.5 тэрбум дахин том буюу мянга дахин том байжээ.

“EHT” нь “Sagittarius A*”-ийн зургийг авахын тулд найман радио антены сүлжээг нэгтгэсэн байна. Цуглуулсан өгөгдөл нь хэдэн петабайт (1 PB нь нэг сая гигабайттай тэнцэнэ) хэмжээтэй байсан ба өгөгдлийг зураг болгож боловсруулахын тулд атомын цаг, ухаалаг алгоритм, супер компьютер шаардагджээ.

Өмнөх “M87”-оос ялгаатай нь “Sgr A*” хэмжээний хувьд ойролцоогоор мянга дахин жижиг төдийгүй мянга дахин хурдан тул зураг боловсруулахад удаан хугацаа шаардсан байна.

Хар нүхний зураг нь одон орон судлалын салбарт томоохон ач холбогдолтой. Эрдэмтэд шинэ зураг дээрх хэмжилтүүдийг ашиглан хар нүхийг тойрон эргэлдэж буй олон зуун оддын зан байдал, физикийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нарийвчлан судлах боломжтой болох юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet