ЭРҮҮЛ АМЬДРАЛ

АНХААР: Нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж. Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирхай юм. Ходоодны ард байрлана.

Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:

Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй. Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.

Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.

Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд:

• 12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин)

• Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/

• Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/

• Бодисын солилцоо алдагдах

• Дааврын өөрчлөлт

• Судасны өвчнүүд

• Элэг цөсний өвчин

• Удаан хугацаагаар байнга өлөн байх

• Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх

• Нэг дор хэт их идэх зэрэг болно.

May be an image of text
May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet