ЭДИЙН ЗАСАГ

АНУ дахь “Gucci”-ийн дэлгүүрүүдэд криптовалютаар төлбөр тооцоо хийх боломжтой боллоо

Италийн тансаг зэрэглэлийн “Gucci” брэнд Америк дахь зарим дэлгүүрүүдэд криптовалютаар төлбөр тооцоо хийхийг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэглэгчид “Bitcoin”, “Ethereum”, “Litecoin”, “Shiba Inu” болон “Dogecoin” зэрэг хэд хэдэн криптовалют ашиглан тооцоогоо хийх боломжтой байна.

Энэхүү үйлчилгээг энэ сарын сүүлээр Лос Анжелес дахь Родео Драйв, Нью Йоркийн Вустер гудамж зэрэг зарим тэргүүлэх салбаруудадаа нэвтрүүлэх гэнэ.

Тус брэнд ойрын хугацаанд шууд үйл ажиллагаа явуулдаг Хойд Америкийн бүх дэлгүүрт энэ бодлогыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

“Gucci”-ээс гадна технологийн аварга “Microsoft”, АНУ-ын харилцаа холбооны “AT&T” фирм, “Starbucks” кофены сүлжээ зэрэг дэлхийн томоохон брэндүүд дижитал валютыг төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд байна.

Түүнчлэн “Bitcoin” нь Эль Сальвадор болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсуудад хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдох болжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet