ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын цэргүүд Азовсталийн гангийн үйлдвэрт нэвтэрсэн гэж Украины дээд хууль тогтоогч мэдэгдэв

Оросын зэвсэгт хүчин Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрт нэвтэрсэн тухай Украины эрх баригч парламент дахь бүлгийн дарга Дэвид Арахамиа лхагва гарагийн орой радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“Үйлдвэрт халдлага хийх оролдлого хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Оросын цэргүүд Азовсталийн нутаг дэвсгэрт хэдийнээ нэвтэрсэн” гэж Архамиагийн хэлжээ. Одоогоор засгийн газар болон үйлдвэр дэх Украины дайчид хоорондоо холбоотой байгаа гэнэ.

Азовын дэглэмийн командлагч Денис Прокопенко “Telegram” дээр нийтэлсэн бичлэгтээ “Дайсны дарамтыг дарах гэж супер хүчин чармайлт гаргаж байгаа цэргүүдээрээ би бахархаж байна … нөхцөл байдал туйлын хүнд байна” гэж ярьжээ.

Оросын талаас нийтэлсэн дүрс бичлэгт үйлдвэрт агаараас цохилт өгч байгааг харуулсан боловч хэзээ цохилт болсон нь тодорхойгүй байна.

Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков Оросын зэвсэгт хүчин үйлдвэр рүү дайрахыг оролдож байна гэсэн мэдээллийг үгүйсгэв. Тэрээр “Дайралтыг зогсоох тушаалыг [Владимир Путин] өгсөн. Ямар ч дайралт болоогүй” гэж хэлжээ.

Харин пүрэв гарагийн өглөө тус үйлдвэрт гал зогсоож, гурван өдрийн турш энгийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн коридорыг нээх болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

1 сэтгэгдэл

  1. Зочин

    2022-05-05

    Бүүр тэнэг юм бичдэг гичий шүү. Араггүйл баруунаас санхүүжиж ац долоодог сайт.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet