ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Украинд хөндлөнгөөс оролцсон гадны орнуудад “аянга цахилгаан” мэт хариу үзүүлнэ гэж сэрэмжлүүлэв

Украины дайнд хөндлөнгөөс оролцохыг оролдсон аливаа улс оронд “аянга цахилгаан” мэт хариу үйлдэл үзүүлэх болно гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа.

Тэрээр “Бидэнд хэн ч бардамнаж чадахааргүй техник хэрэгслүүд бий. Онгирохгүй, гэхдээ шаардлагатай бол тэдгээрийг ашиглах болно” гэж хэлсэн ба ажиглагчид баллистик пуужин болон цөмийн зэвсгийн талаар иш татсан гэж үзэж байна.

Путин энэ тухай лхагва гарагт Санкт-Петербург хотод Оросын хууль тогтоогчидтой уулзахдаа хэлжээ.

Тэрээр “Хэрэв гадны хэн нэгэн Украинд хөндлөнгөөс оролцож, Орост стратегийн аюул заналхийлэхийг оролдвол бидний хариу үйлдэл аянга цахилгаан шиг хурдан байх болно” гэж хэлжээ.

Путин хариу үйлдэл ямар байх тухай бүх шийдвэрийг аль хэдийн гаргасан гэж хэлсэн ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар уг заналхийлэл нь Украины холбоотнуудад мөргөлдөөнд дахин оролцохгүй байхыг анхааруулах гэсэн оролдлого гэж таамаглаж байна. Сүүлийн өдрүүдэд барууны орнуудын Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх амлалтууд улам нэмэгдсээр байгаа юм.

Путиний мэдэгдлээс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт барууны орнууд Германд дээд хэмжээний уулзалт хийж Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Герман улс бодлогодоо огцом эргэлт хийн 50 зенитийн танк Украинд өгөхөө амласан билээ.

Мөн өчигдөр АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Украиныг дайнд ялуулахын тулд “тэнгэр, газар”-ыг хөдөлгөнө гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet