БАЙГАЛЬ ОРЧИН

Зайсан, Хүүш, Нүхт, Богинын аманд иргэдэд зориулсан амралтын бүс байгуулна

Гэрэл зургийг MPA.mn

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас хийж дууссан байна.

Тус яамнаас дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа аж. 

Богдхан уулын дархан цаазат газарт нийт дөрвөн байрлалд 11 га газрыг төлөвлөжээ. 

  1. Зайсангийн аманд – 1.8 га
  2. Богинын аманд – 5.1 га
  3. Хүүшийн аманд – 2.2 га
  4. Нүхтийн аманд – 1.9 га газар БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт босгохоор ажиллаж эхэлсэн байна.

Уг газруудыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа тухайн бүсүүдийг улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet