ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ нэмэлт зэвсэг нийлүүлнэ гэж амласны дараа Орос улс Украины төмөр замд цохилт өглөө

Орос улс гадаадын зэвсгийн нийлүүлэлтийг тасалдуулах зорилгоор даваа гарагт Украины төмөр замын суурь бүтцэд цохилт өгчээ. Харин АНУ Москвагийн эсэргүүцлийг үл харгалзан нэмэлт зэвсгээр хангана гэдгээ дахин баталгаажуулав.

Украины албаныхны мэдээлснээр Оросын армийн Винница мужид хийсэн цохилтын улмаас наад зах нь таван хүн амиа алдаж, 18 хүн шархаджээ.

Зэвсгийн тээвэрлэлтээс гадна төмөр замыг хот хоорондын шилжилт хөдөлгөөн болон мөргөлдөөнтэй бүс нутгаас зугтахыг оролдсон энгийн иргэд ихээр ашигладаг. Энэ сарын эхээр Оросын арми Краматорск хотын төмөр замын буудалд пуужингийн цохилт өгсний улмаас 50 орчим энгийн иргэн амиа алдаж байв.

Энэ үеэр, Мариуполь дахь гангийн үйлдвэрийн бүслэлтээс энгийн иргэдийг гаргах зорилготой хүмүүнлэгийн коридор байгуулах төлөвлөгөө бүтэлгүйтжээ.

Москва даваа гарагийн үдээс хойш станцын эргэн тойронд гал зогсооно гэж мэдэгдсэн ч Украины Шадар сайд ямар ч тохиролцоонд хүрээгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

1 сэтгэгдэл

  1. Зайлоо

    2022-04-26

    Албаар ингэж худлаа мэдээ цацаад байдаг юмуу танаых псданы сайт бна шд.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet