СОЁЛ УРЛАГ

ФОТО: “Саппоро-1972, Бээжин-2022 олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв

Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал өнөөдөр “Саппоро-1972, Бээжин-2022 олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Mon” төвийн Norphei Art Gallery галерейд нээж, олны өмнө дэлгэлээ. Тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын торгон агшинг гэрэл сүүдрээр урлажээ.

Үзэсгэлэнд өвлийн олимпын сонирхолтой, дурсамжтай агшнаас түүвэрлэсэн шилдэг 50 гэрэл зургийг дэлгэсэн бөгөөд тав хоног үргэлжлэх юм.

Гэрэл зурагчин С.Энхжаргал удам дамжсан спортын гэрэл зурагчин бөгөөд түүний аав Б.Сугаржав 1972 оны Саппорогийн өвлийн олимпыг сурвалжилсан бол хүү нь тэр цагаас 50 жилийн дараа цагаан олимпын түүхийг хальсанд буулгалаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр С.Энхжаргалын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгсөн юм.

ФОТО:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet