ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украинд хүмүүнлэгийн коридор нээгдэхгүй

Оростой ямар нэг тохиролцоонд хүрээгүй учраас мөргөлдөөнтэй бүс нутагт гацсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор нээгдэхгүй болсныг Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук “Telegram”-аар мэдэгдлээ.

Нийслэл Киев хотыг эзлэн авах оролдлогоо зогсоосныхоо дараа Орос улс Украины зүүн хэсгийн Донбасс бүс нутгийг эзлэх томоохон дайралтаа эхлүүлсэн гэж Зеленский хэлсний дараа тус бүс нутаг эрчимтэй цохилтонд өртсөөр байгааг Верещук мэдэгдэв.

Тэрээр Орос бүслэгдсэн Мариуполь боомт хотоос Бердянск руу энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн корридор нээхээс татгалзсан гэж хэлжээ.

Мөн Верещук өмнөд Херсон муж болон Украины зүүн хэсгийн Харьков мужид хүмүүнлэгийн коридор байгуулахаар хэлэлцээр хийж байгаа ч хэлэлцээрийн нөхцөл байдал хүндхэн байгаа тухай мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet