ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс Украины зүүн нутагт дахин 11 батальоныг төвлөрүүлж, томоохон хэмжээний цэргийн ажиллагаанд бэлтгэж байна

Орос улс Украины зүүн нутгийг эзлэх зорилготой өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн тухай Володимир Зеленский мэдэгдлээ.

“Оросын цэргүүдийн удаан хугацааны турш бэлтгэж байсан Донбассын төлөөх тулалдаан эхэлснийг бид одоо хэлж чадна. Оросын армийн бүх ач холбогдолтой хэсгүүд одоо энэ довтолгоонд төвлөрч байна” гэж тэрээр мэдэгдэв.

Мөн тэрбээр “Тэнд хэчнээн цэрэг очсон байсан ч бид өөрсдийгөө хамгаалах болно. Бид тулалдах болно. Бид Украины гэсэн юуг ч орхихгүй” гэж хэлжээ.

Оросын талын дайралт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Зеленский дээрх мэдэгдлийг хийсэн байна. Даваа гарагийн өглөө Орос Украин даяар хэд хэдэн пуужингийн цохилт өгч, олон хүн шархдаж эсвэл амиа алдсан бөгөөд шинжээчид үүнийг цэргийн дайралтын өмнөх ажиллагаа гэж үзсэн.

Мөн өчигдөр Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэлдээ пуужингаар Украины зэвсгийн агуулах болон бусад олон тооны цэргийн байг устгасан гэж мэдэгджээ.

Оросын арми Польшийн хилийн ойролцоо орших Львов болон Васильков, Харьков, Запорожжиа хотууд, Донецк, Днепропетровск мужууд, мөн өмнөд хэсгийн Николайвын боомт зэрэг улс орон даяар цохилт өгсөн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны өндөр албан тушаалтан, өнгөрсөн долоо хоногт Орос Украины Донбасс бүс нутаг болон тус улсын зүүн өмнөд хэсэгт 11 батальон тактикийн бүлэг нэмж, одоо 76 байлдааны ангитай болсон гэж мэдэгдэв.

Пентагон дайны эхэнд нэг батальон 700-800 цэрэгтэй гэж таамаглаж байсны дагуу одоо Оросын 50,000-60,000 цэрэг Украины зүүн хэсэгт байрлаж байна гэсэн үг юм.

Батальон тактикийн бүлгүүд нь ихэвчлэн агаарын довтолгооноос хамгаалах, хуяг дуулга, тактикийн машин, их буу, нисдэг тэрэг, инженерийн болон ложистикийн дэмжлэг зэрэг хосолсон зэвсгийн элементүүдээс бүрддэг байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet