ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын “Москва” байлдааны хөлөг живсэн болохыг Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгдэв

Лхагва гарагт болсон дэлбэрэлтийн улмаас ноцтой эвдрэл авсан Оросын байлдааны хөлөг “Москва” живсэн болохыг Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ.

Оросын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч “Москва” хөлгийг боомт руу чирэх үед хүчтэй салхитай байсан нь живэх шалтгаан болсон гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. 510 багийн бүрэлдэхүүнтэй хөлөг онгоц нь Украины эсрэг тэнгисийн цэргийн довтолгоог тэргүүлж байсан ба Оросын цэргийн хүчний бэлгэдэл байв.

Киев тус хөлөгт пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Москва ямар нэгэн халдлага гарсан талаар мэдээлээгүй төдийгүй хөлөгт гал гарсны дараа живсэн гэж тайлбарласан.

Галын улмаас байлдааны хөлөг онгоцонд байсан сум дэлбэрч, багийн бүх гишүүдийг нүүлгэн шилжүүлж, Хар тэнгис дэх ойролцоох Оросын хөлөг онгоцнууд руу шилжүүлсэн гэж Орос мэдэгдсэн юм.

Пүрэв гарагийн орой төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг Оросын батлан ​​хамгаалахын мэдэгдлийг иш татан “Сум дэлбэрч, гал гарснаар их бие нь эвдэрсэн байсан ба хөлөг онгоцыг боомт руу чирэх үед тэнцвэрээ алдаж, далай тэнгисийн тогтворгүй байдлын улмаас живсэн” гэж мэдээлжээ.

Харин Украины цэргийн алба “Москва”-г Украинд үйлдвэрлэсэн “Нептун” пуужингаар харвасан гэж мэдэгдсэн. Энэ нь 2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа зохион бүтээсэн зэвсэг юм.

“Москва”-г 1980-аад оны эхээр ашиглаж эхэлсэн ба Сирийн мөргөлдөөнд чухал үүрэг гүйцэтгэж, тус улс дахь Оросын армийг тэнгисийн цэргийн хамгаалалтаар хангаж байжээ.

“Москва” дотор хөлөг онгоц эсэргүүцэх 16 ширхэг “Вулкан” пуужин, шумбагч онгоц болон мина-торпедо эсэргүүцэх олон тооны зэвсэг байсан гэж мэдээлж байна.

Хэрэв Украины дайралт батлагдвал 12,490 тонн жинтэй “Москва” дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дайсны ажиллагааны улмаас живсэн хамгийн том байлдааны хөлөг болох юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet