ДЭЛХИЙН МЭДЭЭ

Швед, Финланд улс НАТО-д элсвэл Балтын орнуудад цөмийн зэвсэг байршуулна гэж Орос анхаарууллаа

Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын холбоотнуудын нэг Швед, Финлянд улс АНУ тэргүүтэй цэргийн эвсэлд нэгдвэл Орос улс тус бүс нутаг дахь хамгаалалтаа бэхжүүлж, тэр дундаа цөмийн зэвсэг байршуулах болно гэж анхааруулжээ.

Оростой 1,300 км хиллэдэг Финланд, Швед улс НАТО-гийн эвсэлд элсэх эсэх талаар хэлэлцэж байгаа ба Финланд улс ойрын хэдэн долоо хоногт шийдвэрээ гаргана гэж лхагва гарагт мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев цэргийн тэнцвэрийг сэргээхийн тулд Балтын тэнгис дэх хуурай газар, тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ бэхжүүлэх шаардлагатай тулгарна гэж анхааруулжээ.

Тэрээр “Балтын тэнгисийн цөмийн зэвсгээс ангид статусын тухай цаашид ярих боломжгүйд хүрнэ – тэнцвэрийг сэргээх ёстой” гэж хэлээд цөмийн аюул заналхийллийг тодорхой илэрхийлсэн байна.

Медведев “Өнөөдрийг хүртэл Орос ийм арга хэмжээ аваагүй, төлөвлөгүй байсан. Хэрэв бид ийм зүйл хийхэд хүрвэл… үүнийг санал болгосон нь бид биш гэдгийг анхаараарай” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

1 сэтгэгдэл

  1. Зочин

    2022-04-14

    Балтийн орнууд НАТО-д элссэн. Тэнд Орлс цөмийн зэвсэг байршуулах болижгүй. Балтийн орчимд Оросын эзжмшлийн газар бол бий. Жишээ нь Калининград муж. Тэнд цөмийн зэвсэг байрлуулна гээд байна. Сэтгүүлч оршуулагч минь болосрол нимгэн байна даа, нимгэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet