Live
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Иргэн Б.Ганхуяг Хятад улсын иргэн гэмт хэргийн захиалга өгсөн гэсэн асуудлаар мэдээлэл хийлээ

БНХАУ-ын иргэн монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн асуудлаар иргэн Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.Ганхуяг “ Босстон интернешнл” уул уурхай компанийн үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр Хятад улсын иргэнтэй хамтарч үйлдвэр барьж,  30, 70  хувиар хувааж эзэмшихээр тохиролцсон ч залилуулсан  байна.  

Энэ талаар Б.Ганхуяг “Энэ хэрэг 2017 онд болсон. Тухайн үед иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн ч Хятадын иргэн Говьсүмбэр аймгийн цагдаад миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хоёр жил үргэлжлээд хэрэгсэхгүй болсон. Харин тухайн үед хятадын иргэн Наранбаяр гэж хүнд миний амийг хөнөөх захиалга өгсөн байна лээ. Энэ хэргийн дараа иргэн Наранбаяр надтай холбогдоод хятад улсын иргэнтэй маргаантай эсэх талаар асууж тохиролцоо хийхийг хүссэн. Ингэхдээ “Би чамайг алсан гээд хэлчихье. Чи үхсэн болоод жүжиглээд өгөөч. Тэгвэл энэ хятадаас үлдсэн мөнгөө аваад хил гараад явчихмаар байна” гэж хэлсэн” гэв. 

Уг хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй аж. Тиймээс холбогдох албаныхан уг хэрэгт анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet