Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл гэж үзэж ирсэн. Хүйс сөөлжилсөн ботго нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлгэдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэ ихэрлэжээ. Хүрэн ингэ нь дөрөв дэх удаагаа ботголж байгаа аж.
Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж, 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна.
.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах