COVID-19

ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний цар тахлын 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, уг халдвар улам хурдацтай тархаж буйг анхаарууллаа.

“COVID-19” халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болсон байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 300 мянгад хүрчээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “траекторыг өөрчлөх” боломжтой хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр шинжилгээг авч, хавьтлыг тогтоох стратегийг сайтар баримтлахыг улс орнуудад уриалсан байна.

“Цаашид юу болох нь бидний юу хийж байгаагаас хамгийн их хамаарна. Чи хөл бөмбөгийн тэмцээнд ялахын тулд зөвхөн хамгаалаад зогсохгүй довтлох хэрэгтэй” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино мэдэгджээ.

Т.Гебрейесус гэртээ байж, зайнаас харилцах арга хэмжээг дагаж мөрдөхийг хүмүүсээс хүсээд, эдгээрийг хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг сааруулахад ихээхэн ач холбогдолтой гэж хэлжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, эдгээр нь зөвхөн хамгаалах арга хэмжээ тул биднийг ялалтад хүргэхгүй гэжээ.

“Ялахын тулд бид вирус рүү эрчимтэй, оновчтой тактикаар довтлох хэрэгтэй. Үүнд сэжигтэй тохиолдол бүрийг шинжлэх, халдвар авсан хүн бүрийг асрах, тэдгээртэй ойр хавьтсан бүх хүнийг тусгаарлах багтана” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet