newswire

Ерөнхий сайд асан С.Баяр яллах дүгнэлтээ хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай уулзжээ. С.Баяр гуравдугаар сарын 18-нд ерөнхий прокурор Д.Жаргалсайханд хандаж, ил захидал илгээсэн. Өөрөөр хэлбэл, УЕПГ-ын удирдлагатай уулзах хүсэлтээ тэрбээр дээрх захидлаар уламжилсан юм. НПГ-аас танилцуулсан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ уулзалтын үеэр С.Баяр илэрхийлсэн байна.

Учир нь “Яллах дүгнэлтээ авна уу” гэх мэдэгдэл түүнд энэ сарын 9-нд ирсэн гэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7-1 дэх хэсэгт “Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу ерөнхий прокурортой уулзах хүсэлтээ НПГ-т гаргасан ч хүлээж авалгүй “Яллах дүгнэлтээ гардан авахгүй бол албадлага хэрэглэнэ, хариуцлага тооцно, улмаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө” гэх агуулгатай хариу өгчээ.

“Оюутолгой”-н ордыг ашиглах гэрээ байгуулах үед С.Баяр Засгийн газрыг тэргүүлж байсан. Түүнийг уг төслөөс авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр хууль хяналтын байгууллага шалгасан билээ. Хоёр жил гаруй мөрдөн шалгасан эл хэргийг саяхан шүүхэд шилжүүлсэн. Шүүх С.Баярын хамт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн удирдах албан тушаал хашиж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүний гэм буруутай, эсэхийг тогтоох юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

1 сэтгэгдэл

  1. зочин

    2020-03-25

    уулзжээ. уншаад юу ч олж мэдсэнгүй. баяр юу хэлсэн юм хариуд нь орлогч прокурор нь юу гэсэн юм бэ. мэдээлэл ухаантай юм бол дэлгэрэнгүй баймаар юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet