04.05: Covid-19-ийн 81 тохиолдол батлагдсаны 37 нь нийслэлд, 44 нь орон нутагт бүртгэгдлээ

Гэрэл зургийг
MPA.mn
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.04.05/
Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 81 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй. Тохиолдлуудын 37 нь Улаанбаатар хотод, 44 нь орон нутагт батлагдсан байна. 203 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 16 нь хүүхэд бол дөрөв нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Халдвар авсан иргэдийн,
- 22 хүний биеийн байдал хөнгөн,
- 115 хүний биеийн байдал хүндэвтэр,
- 58 хүний биеийн байдал хүнд,
- 8 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,108 болсон бол гэрийн ажиглалтад 678 хүн байгаа аж.
Мөн 2,272,551 хүн вакцины I тунд, 2,174,793 хүн вакцины II тунд, 1,033,333 хүн III тунд, 115,765 хүн IV тунд хамрагджээ.


Хариулах