УЛААНБААТАР

Гүн бохирдолтой 50 мянган жорлонд ашигтай бактери хийнэ

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Авто зогсоолын төлбөр хураамжид цахим төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй 70 зогсоол байгаа. Төлбөр, хураамжийг цахим болгох ажлын хүрээнд өнөөдрөөс туршилт хийж эхлээд байна” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-н гэхэд үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэйг сануулав.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Тэрбээр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа. Судалгаагаар 145.900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet