Live
ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газар: Цагаан нуурын боомтыг энэ сарын 23-ны 20:00 цагаас хааж, гаднаас ажиллах хүч авах асуудлыг хойшлуулсан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ “Дэлхийн 188 оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Европын оронд маш хурдтай тархаж байна.

Монголд нийт 10 тохиолдол бүртгэгдэж, эмчилж байна. Гадаад орноос ирсэн 1988 иргэнийг тусгаарласан.

Иймд Засгийн газрын ээлжит бус хурлаар УОК-оос гаргасан шийдвэрийг дэмжлээ. Нэгдүгээрт, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг Засгийн газраас дэмжлээ.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлуулж, Цагаан нуурын боомтыг энэ сарын 23-ны 20:00 цагаас хойш хаах шийдвэр гаргасан” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийх шийдвэр гаргалаа.

Түүнчлэн халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдахаас гадна үргэлжлүүлээд гэртээ дахиан 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан” гэв.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet