COVID-19

03.30: Коронавирус халдварын 85 тохиолдол батлагдлаа

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.03.30/

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 85 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй. Тохиолдлуудын 52 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт батлагдсан байна. 309 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 52 нь хүүхэд бол 13 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 36 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 219 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 42 хүний биеийн байдал хүнд,
  4. 12 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,108 болсон бол гэрийн ажиглалтад 909 хүн байгаа аж.

Мөн 2,272,398 хүн вакцины I тунд, 2,174,509 хүн вакцины II тунд, 1,032,361 хүн III тунд, 114,632 хүн IV тунд хамрагджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet