ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Хоёр иргэнийг бүлэглэн дээрэмдсэн 13-16 насны хүүхдүүдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдөр 23.50 цагт “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд 2 согтуу хүн зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэх мэдээлэл иржээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус байрны цахилгаан шатан дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байжээ.

Дээрх хэргийг 16 настай, эрэгтэй Ц.М болон Б.Н, 15 настай, эрэгтэй С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирогч хоёр эрэгтэй эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet