Токио 2020 олимпийн наадам “Намар” болох эсвэл бүр хойшлогдох ч магадлалтай байна

Шинэ кронавурисын улмаас Токио 2020 зуны олимпийн наадмын зохион байгуулалтын талаар дэлхийн хөнгөн атлетикийн холбоо болон бусад мэрэгжилийн байгууллагуудын зүгээс олон янзын таамгалал, саналууд гарсаар байна. Гэсэн хэдий ч Олон улсын олимпийн хорооны зүгээс олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу буюу 7 сарын 24н өдөр эхлүүлэх санал хэвээр байна.
Энэ сарын 16ны шөнө хийсэн Их долоогийн видео хурлаар ч энэ шийдвэрийг дэмжиж, бүхий л арга хэмжээг авч өндөр түвшинд бэлдэж ажиллахаа илэрхийлээд байгаа билээ.
Харин өнөөдөр буюу 20ны өдөр Дэлхийн хөнгөн атлетикийн(World Athletics) холбооны дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Токио 2020 олимпийн наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр шийдвэр гаргахад хүндрэлтэй, ирээдүйг таамаглах боломжгүй байгаа ч 9,10 сард болж хойшлогдох нөхцөл байдал үүсэх магадлалтайг ч дурьдлаа.
Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны дарга The New York Times-д өгсөн ярилцлагадаа Токио 2020 олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу зохион байгуулахын тулд бүхий л хүчин зүтгэлийг гаргах болно. Гэхдээ ковидын 19-ын тархалтын нөхцөл байдал яаж эргэх, маргааш юу болох, 1 сарын дараа ямар байх талаар таамаглахад ч хэцүү байгаа учир 4 сарын дараахыг хэлж мэдэхгүй байна хэмээн дурьдсан байна.
Сэтгүүлч, мэрэгжилтэнүүдийн зүгээс ч олимпын наадмыг намар болох эсвэл 2021 ,2022 оны зун болж хойшлогдох магадлалтай гэж таамаг дэвшүүлсэн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах