newswire

Коронавирусийн халдварын талаар хуурамч мэдээлэл тараажээ

БНХАУ-д төвтэй хакерууд хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах зорилгоор өөрийн улсын Гадаад явдлын яамны нэр ашиглан коронавирусын талаар хуурамч баримт бичиг үйлджээ. Улмаар түгшүүрт автуулсан хуурамч мэдээллийг хортой кодын хамтаар бусдын цахим шуудан руу илгээсэн болохыг тус улсын кибер аюулгүй байдлын компани “Checkpoint” болон судлаачид тогтоосон. Хортой код бүхий цахим захидал манай улсын иргэдэд ч ирж болзошгүйг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа. Иймд цахим шуудангаар ирсэн сэжиг бүхий захидлыг нээхгүй, хавсралт, файлыг татаж авахгүй байх ёстой гэнэ. Хэрвээ хортой код бүхий захидлыг санаандгүй байдлаар боловч нээвэл иргэдийн хувийн мэдээлэл алдагдана. Ингэснээр эл мэдээлэл нь залилангийн гэмт хэрэгт ашиглагдах магадлал 100 хувь юм байна. Улмаар Европын орнууд ч иргэддээ урьдчилан анхааруулж, сэжиг бүхий е-майл болон бусад цахимаар ирсэн материалыг шууд нээхгүй байхыг захиж буй ажээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet