ИТАЛИ ДАХЬ КОНСУЛ: Иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байна.
Итгэмжлэл цахимаар илгээх иргэдийн анхааралд:
Элчин сайдын яамны цахим хуудас http://monembrome.mn/ -ны “Консулын үйлчилгээ” цэсийг сонгон, дэлгэрэнгүй заавар, зөвлөмжтэй танилцан, холбогдох материалаа бүрдүүлэн үйлчилгээний хураамж төлсөн баримтын хамт rome4@mfa.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.
Жич: Үл хөдлөх хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэл хамаарахгүй.
Иргэний бүртгэл шуудангаар илгээх иргэдийн анхааралд:
Элчин сайдын яамны цахим хуудас http://monembrome.mn/ -ны “Иргэний бүртгэл” цэсийг сонгон, дэлгэрэнгүй заавар, зөвлөмжтэй танилцан, бүрдүүлсэн материалаа баталгаат шуудангаар илгээх, (баримт бичиг алдагдсан, үрэгдсэн тохиолдолд ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу). Шуудангийн төлбөрийг үйлчлүүлэгч хариуцна.
Шуудан илгээх хаяг:
L’AMBASCIATA DELLA MONGOLIA NELLA REPUBBLICA ITALIANA
Via Vincenzo Bellini, 4
00198 Roma, Italia
Итгэмжлэл, иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг ЭСЯ-ны шуурхай утас: +39 329 0634886 дугаарт холбогдон лавлана уу.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах