Их долоо /G7/-ийн удирдлагууд онлайн хурал хийж, Токио-2020 олимпын зохион байгуулалтын талаар зөвшилцлөө

Дэлхийн олон оронд Ковид-19 вирус эрчимтэйг тархаад буйтай холбогдуулан G7-ийн удирдлагууд өнгөрч шөнө буюу 16-ны шөнө 50 орчим минутын онлайн хурал хийсэн байна.
Хурлын дараагаар Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Хурлаар Ковид-19 вирусийн эмчилгээний эм, арга технологийг боловсруулан гаргах ажлыг нэн эрчимжүүлэх болон тархалтаас хамааралтай эдийн засгийн уналтаас сэргийлэх, хямралыг даван туулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар голчлон санал солилцсон нэгдсэн байр сууринд хүрсэн байна.
Түүнчлэн Токио-2020 зуны олимпын наадам болон паралимпын наадмын аюулгүй байдал болоод зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж, дэлхий нийтийг хамарсан кроновирусийг олон улс хамтдаа даван гарсаны баяр болгохын төлөө бүхий л түвшинд хичээж хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.
Япон улсын засгийн газрын мэдэгдсэнээр энэ удаагийн Их долоогийн онлайн хурлыг Францын талаас санал болгож, АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон Японы ерөнхий сайд Абэ нар оролцсон байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах