ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францад амны хаалт зүүх, вакцины паспортоо үзүүлэх журмыг цуцална

Францын Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг гуравдугаар сарын 14-нөөс сулруулж, битүү орчинд заавал амны хаалт зүүх, вакцины паспорт үзүүлэх журмыг цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.

Ж.Кастекс Францын “TF1” телевизэд пүрэв гарагт ярилцлага өгөх үеэрээ “нөхцөл байдал сайжирч байна” хэмээн хэлсэн байна.

Ерөнхий сайдын мэдээлснээр, битүү орчинд амны хаалт зүүх журмыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс бусад тохиолдолд, эрүүл мэндийн паспортын журмыг эмнэлэг, асрамжийн газраас бусад газарт мөрдөх шаардлагагүй болох ажээ. 

Гэхдээ эмнэлгийн ажилтнуудыг заавал вакцинд хамруулах журам хэрэгжсэн хэвээр байна гэж тэрбээр хэлсэн байна.

Францын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 57 697 тохиолдол илэрчээ. Энэ нь өмнөх саруудынхтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet