COVID-19

Итали: Нас барагсадын тоо 1800-д хүрлээ

Коронавирусийн халдвар өдөрт бүртгэгдэж байгаа тоогоороо Итали улс эхэнд бичигдаж байна. Энэ сарын 15 буюу ганцхан өдөрт тус улсад 368 хүн нас барж, нийт нас барагсадын тоо 1809-д хүрлээ. Түүнчлэн халдвартай игэдийн тоо 24747-д хүрч хязгаарлах боломжгүй шахам болоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-аас гаргасан судалгаагаар Хятадад ковид19-ийн нийт халдвар авагчидын 3.8хувь нь нас барсан бол Италид энэ тоо 7.3 хувьд хүрч, Хятадаас илүү гараад байна. Нас баралт ийм өндөр үзүүлэлтэй байгаа шалтгаан нь Италийн мэрэгжилтнүүдийн дүгнэлтээр тус улсын хүн амд эзлэх өндөр насжилттай иргэдийн тооноос хамааралтай гэж үзэж байгаа аж.

Европын холбоо (EU)-ийн хоёр жилийн өмнөх судалгаагаар Италийн нийт хүн амд 65-аас дээс настай иргэдийн эзлэх хувь 22.6 хувьтай байсан нь Европын холбооны улсуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт. Италийн Эрүүл мэндийн үндэсний төвийн энэ сарын 14-ны өдрийн мэдээллээр Ковид-19-ийн халдварын улмаас нийт нас барагсадын дунд 80-аас дээш насныхан 42%, 70-аас дээш насныхан 35%-тай буюу нийт барагсадын 94%нь 60-аас дээш насныхан байна. Түүнчлэн Италийн хойд хэсгийн “Ломбардиа”/ Lombardia /-д халдвар авч эмчлүүлж байгаа хүний тоо 767-д хүрч тус нутгийн эмнэлэгийн ор хүрэлцээгүй болсон байна.

Тус улсад ажиллаж буй ДЭМБ-ын Европын төв зөвлөлийн судалгааны багаас “Хүн бүр халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнуудад үзүүлэх ачааллыг бууруулах үүрэгтэй” гэж мэдэгсэн байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet