НИЙГЭМ

Их хэмжээний жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж, хашигдсан байсныг нүүлгэн шилжүүлэв

Маршалын гүүрний зүүн талын Туул голын урсацгүй, мөсөн тохойд их хэмжээний жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж хашигдсан байсныг байгаль хамгаалагч нар олсон бөгөөд жараахайнуудын заримыг Туул голын урсацтай хэсэгрүү нүүлгэн шилжүүлжээ. Мөн тооны жараахайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн агааржуулагчтай аквариумд шилжүүлж шуурхай арга хэмжээ авчээ.

Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Спорт загасчлалын холбоод болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцсон байна.

Image may contain: ocean, water and outdoor
Image may contain: 1 person, tree, snow, sky, outdoor and nature

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet