COVID-19

БНСУ: Монгол Улсын хоёр иргэн Covid19 халдвар авсан гэж бүртгэгдлээ

Монгол Улсын хоёр иргэн Сovid19 халдвар авсан гэж БНСУ-ын Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн “Жун Ан Илбу” сонинд “Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр өнөөдрийн 00.00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авсан гэж мэдээллээ” гэжээ.

Үүнээс, Хятад 38, АНУ 7, Монгол 2, Вьетнам 2, Аргентин 2, Австрали 2, Тайланд 2, Польш 1, Япон 1, Индонез 1, Узбекстан 1, Малайз улсын 1 иргэн тус тус халдвар авчээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet