Тэтгэврээ хуурамчаар тогтоолгож, илүү мөнгө авсан ч баригджээ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал буюу үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгаж байна. Хяналт шалгалтын явцад албан тушаалтнаар ажиллах үедээ үндсэн ажлын хажуугаар аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан давхар ажил эрхэлж цалин хөлс авсан, нийгмийн даатгалын шимтгэлийг хууль бусаар төлүүлсэн, худал мэдээлэл гаргуулж тэтгэвэр, тэтгэмжийг үндэслэлгүйгээр тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг тогтоож буруутай этгээдэд хариуцлага тооцуулав. Тухайлбал, иргэн “Г” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Х” компанитай гэрээ байгуулах замаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн. Улмаар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хуурамч бичиг баримт бүрдүүлэн тайланг мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдож “Х” компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-д заасныг үндэслэн 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Харин аж ахуйн нэгж байгууллагаар хуурамч бичиг баримт гаргуулан 2019 онд тэтгэвэрээ тогтоолгосон “Г”-д Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт тогтоож, илүү олгогдсон тэтгэвэрийн мөнгийг буцаан төлүүлж, түүний тэтгэвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоосон байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Зочин
2020-03-17
Сайн ажилжээ
Окоо
2020-03-17
Энэ мэтийн адгууснуудаас бяцхан үрсээ хамгаалах хэрэгтэй. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн эдгээдийг цаазаар авдаг болъё🤬😡🤮
зоримог эмэгтэй
2020-03-20
Цаазын ялыг сэргээе бүх эмэгтэйчүүдийг хамарсан томоохон жагсаал хийж өөрчлөлт авчр.я