COVID-19

Итали дахь монголчуудыг энэ сарын 13-ны дотор Элчин сайдын яамандаа бүртгүүлэхийг анхаарууллаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дараах иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор буцаахаар төлөвлөж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр энэ сарын 11-ний 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 12,462 тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 2313 тохиолдлоор нэмэгдсэн тул Италийн Засгийн газраас энэ сарын 9-ний өдөр тавьсан хориг арга хэмжээг чангатгах шийдвэр гаргав.

Үүнд:

1. Нийтийн үйлчилгээ болох бүх төрлийн худалдааны зах, үсчин, гоо сайхны салон, бар, ресторан, дэлгүүрүүдийг хаах,
2. Хөдөө аж, ахуйн чиглэлийн салбарын үйл ажиллагаа болон иргэдийн хүнсний хангамжийн хүргэлтийн үйлчилгээг эрүүл мэндийн тусгай аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулах,
3. Нийтийн тээврийн хэрэгсэл, шуудангийн газрууд, банк, даатгалын газар, супермаркет, аптек, шатахуун түгээгүүрийн станцийн үйл ажиллагаа хэвийн явагдана

  • Италийн Ерөнхий сайд Ж.Конте хэлэхдээ, Итали Улсад нүүрлээд байгаа хүнд цаг үеийг даван туулахын тулд иргэн бүрийн оролцоо чухлыг онцлоод Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг чандлан баримтлахаас гадна аль болох гадуур олон нийтийн хөдөлгөөнд оролцохоо багасган гэртээ байхыг ард иргэддээ зөвлөв.
  • Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол
    Улсын Онцгой комиссын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг энэ сарын 11-нээс 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан эх орондоо буцах боломжгүй болж, хилийн чанадад “гацаад” байгаа иргэдээ Москва, Берлин, Истанбулаас тусгай үүргийн нислэгээр авахаар төлөвлөж байна. Иймд эх орондоо яаралтай буцах шаардлагатай байгаа иргэд энэ сарын 13-ны дотор Элчин сайдын яаманд албан ёсоор бүртгүүлэхийг анхааруулж байна. Хүсэлт гаргах иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1. Эх орондоо буцах хүсэлтэй иргэний бичгээр гаргасан өргөдөл, гадаад паспорт, гадаад паспортын визтэй хуудас, хилээр нэвтэрсэн тэмдэг бүхий хуудас,
2. Өргөдөлд яаралтай буцах шалтгаан, сүүлийн 14 хоногийн хугацаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх талаар нарийн тусгах, эх орондоо очсоны дараа холбогдох байгууллагийн дүрэм журмын дагуу 14 хоног өөрийн зардал /хоногийн 50 000-70 000 төгрөг/-аар тусгаарлагдахаа хүлээн зөвшөөрөх болон италид оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж ЭСЯ-ны rome4@mfa.gov.mn и-мэйл хаягаар илгээх.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дараах иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор буцаахаар төлөвлөж байна.
– жирэмсэн эхчүүд
– бага насны хүүхэд
– хөгжлийн бэрхшээлтэй иргэд
– өндөр настан /60-аас дээш насны/

Элчин Сайдын яам таны өргөдлийг Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчийн газарт шилжүүлнэ. Тусгай үүргийн нислэгийн зорчигчийн тоо хязгаартай учир эцсийн шийдвэрийг нислэгийг хариуцах компани шийдвэрлэж, билетийн үнийг тогтооно.

http://monembrome.mn/index.php?moduls=101&id=172

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet