ХҮҮХЭД

Хүүхэд агаарын бохирдолд их өртөх нь урт хугацаандаа уушгины архаг бөглөрөл, хавдар тусах сөрөг нөлөөтэй

Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Ялангуяа хүүхэд болон өндөр настай хүмүүс илүү өртөмтгий, цаашлаад богино болон урт хугацаанд үзүүлэх ноцтой нөлөө асар өндөр байна.

НҮБ-н хүүхдийн сангаас хийсэн судалгаанаас харахад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний ихэнх нь уушгины цочмог халдварт өвчнүүд буюу хатгаа, ханиад томуу байгаа бөгөөд хүүхэд бага насандаа агаарын бохирдолд их өртөх нь урт хугацаандаа уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хавдар болон зүрх судасны өвчлөл зэрэг олон ноцтой үр дагавар ирээдүйд бий болох аюултайг дурьдсан байна.

Агаарын бохирдлыг улс, хотын бүх түвшинд шийдэх хүртэл ихээхэн хугацаа, төсөв хөрөнгө шаардлагатай, харин энэ түвшинд хүрэх хүртэл хугацаанд дотоод орчны агаарын чанарыг өндөр чанартай агаар цэвэршүүлэгч зэргээр сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга хэмжээ болоод буй.



Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet