ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Долоон настай охиныг ээжийнх нь найз хулгайлжээ

“ХУД, 12 хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна” гэх мэдээлэл энэ сарын 5-ны өдөр 18.20 цагт харьяа Цагдаагийн байгууллагад иржээ.

Шалгалтын ажиллагааг хийхэд долоон настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаяганд ирж  “Хамт тоглоомын талбайд  тоглоё” гэж  худал  хэлэн гэрээс гарган, улмаар түүнийг авч  явсныг тогтоон, энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан байна. 

Хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч,  гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлсэн байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet