Live
УЛС ТӨР

С.Бямбацогт: Баруун бүсийг хямд үнэтэй цементээр хангах ажлыг харлуулж, надтай холбож байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тус банк 2012 оноос эхлэн зээл олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 66 төсөлд зээл олгоод байна. Энэ дунд хавчуулагдаад зээл авсан зээлдэгч ч байна. 16 төсөл нь хэвийн зээл бол үлдсэн 50 нь хугацаа хэтэрсэн юм байна. Энэ асуудлыг Хөгжлийн банкны зүгээс АТГ-т шалгуулна гэж мэдээллээ. Үүнийг нь дамилдуулаад хууль бус зарим асуудлыг надтай холбож байна. Тус банкнаас зээл авахад би оролцоогүй.

Баруун бүсийг хямд үнэтэй цементээр хангах ажлыг харлуулж, надтай холбож байгаад харамсаж байна” хэмээн тодотгов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet