COVID-19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг ПАНДЕМИК буюу цар ТАХАЛ гэж зарлалаа

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ. 

Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус лхагва гарагт Женев хотноо болсон хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр: “Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна. 

Иймд бид COVID-19 цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн тэмдэглэв.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet