COVID-19

Уламжлалтаар коронавирусийн халдварыг эмчлэх аргыг боловсруулсанаа сайд Д.Сарангэрэлд гардуулав

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх аргыг боловсруулсанаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өглөө. Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар өнөөдрийг хүрсэн. Тийм ч учраас өмнө нь ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан бол Д.Сарангэрэл сайдын санаачлагаар уламжлалт анагаах ухааны нэгжийг бодлогын түвшинд анхаарч, анх удаа тусгайлсан хэлтсийг байгуулсан юм.

Ингэсэнээр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болгосон. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet