НИЙГЭМ

ХӨТӨЧ: Тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хэрхэн гаргах вэ

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ -ийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой юм.

  1. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;
  2. Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Тайлбар: цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байгаа болно.

Тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргах видео заавартай https://bit.ly/33S1iaQ  холбоосоор танилцана уу.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet