СПОРТ

МУГТ Н.Төгсцогт ням гарагт тулалдана

МУГТ, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга болж байсан Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, 2 ялагдсан амжилттай яваа. Түүний дараагийн өрсөлдөгч бол АНУ-ын боксчин Пасильяс.

Тэрээр 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин юм байна. Пасильяс 2021 оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа. Улмаар 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан энэ хоёр боксчин ням гарагт 09:45 цагт халз /Америкийн цагаар нэгдүгээр сарын 22-нд оройн 21:00 цагаас/ тулалдахаар болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet