01.21: Халдварын 3,282 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.01.21/
Сүүлийн 24 цагт халдварын 3,282 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Тохиолдлуудын 2,150 нь Улаанбаатар хотод, 1,132 нь орон нутагт батлагджээ. 10,080 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1,507 нь хүүхэд бол 726 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Халдвар авсан иргэдийн,
- 3,202 хүний биеийн байдал хөнгөн,
- 5,827 хүний биеийн байдал хүндэвтэр,
- 964 хүний биеийн байдал хүнд,
- 77 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,020 болсон бол гэрийн ажиглалтад 52,044 хүн байгаа аж.
Мөн 2,268, хү689н вакцины I тунд, 2,169,197 хүн вакцины II тунд, 988,275 хүн III тунд, 60,118 хүн IV тунд хамрагджээ.


Хариулах