Live
COVID-19

А.Амбасэлмаа: Иргэд вакцин хийлгэсний маргаашаас халдвар авахгүй гэж итгэн хайнга хандчихаад вакцинд буруу өгч байна

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа дараах мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.

-ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд өнөөдрийн байдлаар халдварын хамгийн өндөр эрчтэй давлагаа явж байна. Хоёр удаа хийсэн үнэлгээгээр эрсдэл маш өндөр гэж гарсан. Омикроны тархалтын хурд маш эрчтэй байна. Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 24-27 хувиар өслөө. Тархалт ихсэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх, иргэдэд шаардлагатай яаралтай тусламжийн эрэлт хэрэгцээ огцом ихсэж байна.

Иргэд вакцин хийлгэсний маргаашаас халдвар авахгүй гэж итгэн хайнга хандан халдвар авчихаад вакцинд буруу өгөөд байдаг. Энэ бол маш буруу юм. Вакцины үр дүн дор хаяж 7-14 хоногийн дараа үйлчилнэ.

Гэрэл зургийг MPA.mn

Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл нь бусад SARS, коронавирус хоёрын бусад хувилбаруудтай адилхан эмзэг бүлэг, архаг хууч өввчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүст нөлөөлж хүндрэх байдал ажиглагдаж байгаа.

Мөн вакцинд хамрагдаад л болчихдог юм биш гэдгийг иргэд сайн санах хэрэгтэй байна. Таны халдвар хамгааллын дэглэм ч нөлөөлнө. Гэртээ ч ханиалгаж найтахдаа ам хамраа дарж байх хэрэгтэй гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet