Live
ЭДИЙН ЗАСАГ

“Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон”

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус байгууллагын үйл ажиллагааны бодлого, өнгөрсөн хугацаанд олгосон зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ” Хөгжлийн банкийг 2011 онд байгуулж, том үнийн дүнтэй цөөн тооны зээлийг санхүүжүүлсэн. Энэ үндсэн үүргийнхээ хүрээнд нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл байна. Энэ нь Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд буруу ажилласныг харууллаа. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ цэгцлэх шаардлагатай. Шүүхэд хэд хэдэн хэргийг шилжүүлсэн ч хугацаа их шаарддаг.

Хөгжлийн банкны нийт зээлийн багцын

  • 55 хувь чанаргүй, 
  • 38 хувь нь хэвийн,
  • 6.5 хувь нь анхаарал хандуулах хэмжээнд байна.  

Дээрх чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлж чадахгүй бол банкны харьцаа үзүүлэлтүүд алдагдах, эх үүсвэрийг буцаан татах, нэмж эх үүсвэр татах боломжгүй болох, цаашид зээл олгож чадахгүйд хүрнэ” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet