СОЁЛ УРЛАГ

“The HU” хамтлаг “Coachella” наадамд оролцоно

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох “Coachella” дөрөвдүгээр сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорнид болох юм. 

Энэ хүрээнд зохион байгуулагчид наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлалаа. Монголоос “The HU” хамтлаг дөрөвдүгээр сарын 15, 22-нд тайзан дээр гарахаар болов.

Цар тахлын улмаас хоёр жил цуцлагдсан “Coachella” наадамд энэ жил Ye, Billie Eilish, Harry Styles, 21 Savage тэргүүтэй 180 орчим уран бүтээлч оролцох нь.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet