Live
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

“Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна”

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар, УОК-оос өнгөрсөн зунаас иргэд, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахгүй бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Өчигдөр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зарим санал, зөвлөмжийг эцсийн шийдвэр гарсан мэтээр ойлгож ташаа мэдээлэл тархсан байна.

Цар тахалын Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа хэдий ч Засгийн газар эдийн засгийн салбарын үйл ажиллагааг эрчимтэй явуулах тал дээр иргэд, ААН-үүдтэйгээ хамтран даван туулах арга стратегийг хэрэгжүүлж байгаа учраас хөл хорио тавихгүй.

Харин иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгож эрсдэл үүсгэхгүй байх хэрэгтэй. Энэ жилийн тухайд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна.

Вакцинаа хийлгэсэн, шинжилгээгээ өгсөн бөхчүүдийг зохион байгуулалттайгаар барилдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet