ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энтони Фаучи: Ковид-19-ийн тахал эндемик үе шат руу шилжиж байж магадгүй

“Омикрон”-ы хурдацтай тархалт нь коронавирусийг цар тахлын үе шатнаас эндемик үе шат руу түлхэхэд тус болох эсэхийг урьдчилан таамаглахад эрт байна, гэхдээ “Тийм гэж найдаж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи даваа гарагт Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулсан виртуал арга хэмжээн дээр хэлэв.

Эндемик гэдэг нь хүн амын дунд байнга байдаг боловч цар тахал шиг олон тооны хүмүүст нөлөөлдөггүй, нийгэмд учруулах эрсдэл бага байдаг.

“Омикрон”-ы халдварлах чадвар өндөр боловч өмнөх зарим хувилбаруудаас ялгаатай нь өвчний хүндрэл үүсгэх магадлал бага бөгөөд энэ нь Ковид-19-ийг цар тахлын бүлгээс эндемик үе рүү шилжиж байгааг илтгэж байх боломжтой. Гэхдээ Фаучигийн хэлснээр өмнөх хувилбарын дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай өөр хувилбар бий болоогүй тохиолдолд ийм зүйл болох боломжтой байна.

Түүнчлэн тахлын таван үе шат байдгаас бид зөвхөн эхний шатандаа явж байна гэж Фаучи хэлэв. Тахлын эхний үе шат бол “жинхэнэ тахал” буюу дэлхий дахинд яг одоо болж буй хямрал. Дараах дөрвөн шатууд бол хурд саарах, хяналтандаа авах, арилгах, эцэст нь устгах явдал байна.

Эхний үе шатын дараа шинээр батлагдаж буй тохиолдлын тоо багасдаг гэсэн онол “Омикрон” хувилбар дээр ажиглагдаж байна. “Омикрон”-ы тохиолдол эрс нэмэгдэж байсан зарим улсад шинэ тохиолдлын тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгааг мэдээлжээ.

Харин боловсон хүчний дутагдалд ороод байгаа АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн өдрүүдэд урьд өмнөхөөс илүү олон Ковид-19-ийн өвчтөнийг эмчилжээ. Эрүүл мэнд, иргэний ​​үйлчилгээний хэлтсийн мэдээллээр АНУ-д 156,676 ковидын өвчтөн даваа гарагт эмнэлэгт хэвтсэн байна.

Мөн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харахад АНУ-д сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 1,695 хүн Ковид-19-ийн улмаас нас баржээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet